Зөв сурталчилгаа хөгжлийн хөдөлгүүр

img

Сурталчилгаа маш энгийн. Мэдээж чанартай, найдвартай брэнд бүтээгдэхүүн байх нь чухал. Тийм аваас Африкийн орнуудад өдөн куртка, тундрын иргэдэд усны хувцас борлуулж чадна. Энэ нь нийтийн хэрэглээ гэхээсээ илүүтэй нийтийн соёлын хэрэглээг дагаж байна гэсэн сэтгэгдлийг төрүүлнэ. Хувцсаар дамжуулаад соёлын харилцаа бий болж байгаа юм. Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд л сурталчилгаа бас хэрэгтэй болдог биш юм. Бүхэл бүтэн улс орныг сурталчлах, эерэг имидж бүрдүүлэхэд өнөөдөр их анхаардаг болжээ. Манайх шиг өнө жилийн нүүдэлчин уламжлалтай улс үсрэнгүй хөгжсөн улс оронтой харьцуулахад сурталчилгаа даанч хомсхон. Бүхий л салбараараа дамжуулан улс орноо сурталчлах нь төрийн үүрэг басхүү бодлого. Тиймдээ ч бүхэл бүтэн яам ажиллаж байна. Спорт, урлаг соёл, киногоор дамжуулж эерэг мэдээлэл өгөхөөс гадна дэлхийн нэр хүнд бүхий томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан сөрөг мэдээллийг дарж эерэгшүүлсэн мэдээллийг олноор цацуулдаг.

1

УИХ-аар батлах хөрөнгө оруулалтын тухай хуулинд Монгол улсыг олон улсад сурталчлах агентлаг байхаар заасан. Хуулийн батласнаар энэ агентлаг үйл ажиллагаа явуулах эрхтэй болох юм. Үнэндээ манайхны нэр хүнд гадна орчинд тийм ч таатай биш байгаа. Сүүлийн 18 сарын дотор монголын компаниудын хувьцаа 50 хувиар унасан байх юм. Олон улсын зах зээл дээр монгол улсын имиджийг эерэгээр тодорхойлох гадаадын хөрөнгө оруулалтыг буцааж татах агентлагийг яаралтай байгуулж ажилд нь оруулахын тулд энэ хуулийг яаралтай батлах хэрэгтэй гэж үзэж байна. Хожимдсон боловч бас л зөв шийдвэр. Хөрөнгө оруулалтыг хүлээж суух биш татах гэж байгаа юм. Засгийн газар байгуулаад явна. Олон улсын зах зээлд монгол улсын тухай сөрөг мэдээлэл маш их гарч байгаад няцаалт өгч чадахгүй байгаа нь Засгийн газрын буруу. Асуудал гарлаа л бол мэдээллийн хүчирхийлэлд автуулахгүйн тулд эерэг мэдээлэл цацах нь зүй. Ямар шар мэдээллээр бүхэл бүтэн улс орны нийгэм эдийн засгийн байдлыг гадаад орчинд ойлгуулах биш дээ.

1

Оюутолгой, Тавантолгойн асуудлаас шалгаалж монголын нэр хүнд навсайтлаа унасан. Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр монголын тухай цацагдсан сөрөг мэдээллүүдэд зөөллөөд хариу өгөх, монголд таатай нөхцөл юу байна гэдэгт манай талаас даанч хаалт хийсэнгүй. Энэ бүх мэдээллийн эсрэг эдийн засгийн өсөлтийн эерэг байдлыг тавьж болмоор. Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт 2008 онд 8.9 хувь, 2009 онд 1.3 хувь, 2010 онд 6.4 хувь, 2011 онд 17.3 хувиар тус тус өсчээ. Харин 2013 оны эхний улиралд эдийн засгийн бодит өсөлт 7.1 хувь байсан бол хоёрдугаар улиралд 14.3 хувь болж өссөн гэсэн сайхан мэдээ бидэнд байгаа шүү дээ. Мэдээллийг аль талаас харахыг хүснэ түүгээр л хүлээж авдаг монгол улс өөрийн эрх ашиг, эдийн засаг цаашлаад ирээдүйн төлөө мэдээллийг зөв талаас нь өгөх хэрэгтэй байна.

1

Ц.Золзаяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
zasgiin gazar ajlaa sain hiih heregtei muu ajillachaad sain hiij baina gej heluulej baih ajlin bair gargah geed baigaa ym uu!????????????????????
2013-10-06
zulhan:
amjilt. uzeg negt and mini.sedew hondsn bn
2013-10-04
нараа:
бичвэл зохистой сэдвийг хөндсөн нийтлэл болсон амжилт хүсье
2013-10-04
eenee:
zov l sanaa bna daa. sain reklamand say-g hayaj terbumiig olno gedeg biz dee. zovhon uls geltgui manaihan oorsdoo gadaadad yavahdaa neree tsever bailgah heregtei shuu!!!!
2013-10-04