Цагдаагийн дүрэмт хувцас шинэчлэгдэнэ
Цагдаагийн албан хаагчдын дүрэмт хувцсын загварыг шинэчлэхээр болжээ. Энэ асуудлаар ЦЕГ-ын удирдлагууд албан хаагчиддаа шинэ хууль дүрэм, хувцасны талаар танилцуулж тэдний эрх ашгийг хамгаалах, дуу хоолойг нь сонсох ажлыг зохион байгуулжээ. Тэд энэ удаад цагдаагийн албан хаагчдын үүргээ гүйцэтгэх нөхцлийг хангасан, чөлөөтэй, хөнгөн, шинэлэг өнгө төрхийг бүрдүүлсэн шинэ дүрэмт хувцасны загварыг боловсруулсан. Үүнийгээ Монгол Улсын Ерөнхийлөгчөөр батлуулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ