Жоргүй олгодог эмийн асуудлыг цэгцлэнэ

img

Эм бол хоол биш хор гэдэг. Гэвч бие өвдлөө хэмээн өвчнийхөө оношийг өөрөө тогтоож, дур мэдэн эмийн сангаас эмээ аваад уучихдаг гаж сэтгэлгээ иргэдийн дунд нийтлэг байдаг. Уг нь эхэлж эмчид үзүүлж оношоо тодорхойлуулаад, жороо бичүүлж, эмийн сангаас зөв эмээ аван хэрэглэх учиртай. Тиймээс энэхүү гаж үзэгдлийг арилгах зорилгоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас санаачлан уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

х

Энэхүү хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Эмийн холбоо, эмийн сангуудын төлөөлөлүүд оролцож, жоргүйгээр эм олгодог асуудлын талаар нээлттэй хэлэлцлээ. Энэ үеэр  бодит амьдрал дээрх нөхцөл байдал, түүнээс гарах гарц, хүндрэл бэрхшээлүүдийн талаар харилцан санал сонилцов. Хэлэлцүүлгээс гарч байгаа санал, зөвлөмж, хяналт шалгалтын дүн, эмийн сангуудын нөхцөл байдалтай танилцаж, улмаар ойрын хугацаанд стандартыг мөрдүүлдэг болгох талаар мөн ярилцсан байна.

П.Наран    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

чадах уу:
чадах уу аан... үнэн тэгж чадвал Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Эмийн холбоо, эмийн сангуудын төлөөлөлүүдийн нийлж хийдэг бизнес нь хаагдана шүү дээ...уг нь
2013-10-02