Ш.Сүхбаатар: Хонконгт монголчуудыг саатуулсан нь үнэн
Монгол Улсын харьяат таван эмэгтэй өнгөрсөн дөрөвдүгээр сард Хонконгийн нисэх онгоцны буудал дээрээс баривчлагджээ. Учир нь тэд өнгөрсөн дөрөвдүгээр сард Хонконгт болсон олон улсын эрдэнэсийн үзэсгэлэн яармагаас очир эрдэнийн чулуу хулгайлсан хэрэгт сэжигтнээр татагдан саатуулагдсан байна.
.
Энэ талаар Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатараас тодрууллаа.
.
- Хонконгт таван монгол эмэгтэй хулгайн хэргээр саатуулагдсан гэх мэдээлэл цацагдаж байна. Энэ үнэн үү?
-Үнэн.
.
-Хэзээ болсон явдал вэ?
-Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон явдал. Одоогоор тус улсын хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Тэднийг Хонконгоос Улаанбаатар руу зорчих үед нь баривчилсан.
.
-Та бүхэн тэдгээр иргэдтэй холбоо барьсан уу?
-Барьсан. Ар гэрийнхнээс нь хүмүүс тэнд очсон байгаа.
.
-Сэжигтнээр татагдаад байгаа эмэгтэйчүүд хэдэн насны орчим хүмүүс вэ?
-Одоогоор шалгагдаж байгаа учраас өөр дэлгэрэнгүй өгөх боломжгүй” гэв.
.
Б.Цэрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ