“Нүүрс” хөтөлбөрт цэргүүдийг дайчилжээ

:
Тус хөтөлбөрийн хүрээнд Амгалан өртөө болон Толгойт өртөөнд нүүрс буулгаж, савлаж, ачих ажлыг зохион байгуулж байгаа аж. Энэ өдрийн хувьд нийт 28 вагон нүүрс ирсэн гэнэ. Нэг вагон нүүрсийг 12 цэрэг хариуцан буулгаж, уутлах ажлыг хийх юм байна.
ө
Бидний хувьд 22-ын товчооны урд байрлах нүүрс ачиж, буулгах ангид очиж, ажил байдалтай нь танилцсан юм. Өнгөрсөн жил энэхүү нүүрс буулгаж, уутлах ажлыг иргэдэд сарын 800 мянган төгрөгийн цалинтай ажлуулж байсан билээ. Харин энэ жил Зэвсэгт хүчний цэрэг дайчдаар уг ажлыг хийлгэж байгаа гэнэ. Ингэхдээ нэг цэрэгт өдрийн 20 мянган төгрөгөөр тооцож, сарын 600 мянган төгрөгөөр ажлуулахаар тохирсон гэдгийг “Нүүрс” хөтөлбөрийг ахалж буй Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх хэлж байв. Учир нь 800 мянгаар цалинжуулж байсан иргэд ажилдаа хариуцлагагүй хандаж, сэтгэл дутсан үйлчилгээг иргэдэд үзүүлж төрийн нэрээр зохион байгуулж буй ажлын нэр хүндийг унагааж байсан гэнэ. Түүнчлэн ажлын цаг баримтлахгүй, ажил хийдүүлэх тохиолдол ч цөөнгүй гарсан тул санхүүгийн алдагдалд оруулсан тул ийнхүү цэргүүдийг дайчлахаар болсон гэв.
а
Багануурын уурхайгаас татаж байгаа нүүрсийг нэг тонныг нь 80 мянган төгрөг, 40 кг-ын шуудайтай нүүрсийг 3200 төгрөгийн үнэтэйгээр тус бүр нийлүүлж байгаа аж. Хямд үнэтэй нүүрс нийлүүлэгдээд эхлэхээр өндөр үнээр борлуулагдаж байгаа нүүрсний үнэ буурна хэмээн албаныхан мэдэгдэж байв. Өнгөрсөн жил 95.4 тонн нүүрс нөөцалсөн бөгөөд иргэдийн хэрэгцээ, хүртээмжийг хангах үүднээс талоноор тарааж байсан. Харин энэ жил 800 тонныг нөөцөлсөн тул иргэдийн хэрэгцээнд хангалттай хүрэлцэнэ гэж тооцон талон энэ жил тараагдахгүй гэнэ. Мөн энэ жилийн нэг давуу тал нь 7011-0171 дугаарын утсанд холбогдож, хүргэлтийн үйлчилгээний захилга өгч болох аж. Ингэхдээ нэг портер буюу 2.4 тонн нүүрснээс дээш захиалах бол энэхүү үйлчилгээг авч болох юм байна. Хүргэлтийн үйлчилгээ нь 20 мянган төгрөг байх аж. Энэ жил нийт 130 цэгт нүүрс түгээх ажлыг зохион байгуулах ба 10, 11 дүгээр сард 55 цэгт, 11 дүгээр сарын сүүлээр 75 цэгт нэмж худалдаалах гэнэ.
\
Албаныхан дээрх мэдээллийг өгч байна. Харин нүүрс буулгах, уутлах ажлыг гардан хийж буй ЗХ-ний 013 дугаар ангийн цэргүүдээс ажил хэр байгаа, цалингаа хэрхэн авах талаар тодруулбал, “Зүгээр, болж байна. Цалинг харин бидэнд өгөхгүй. Ангийн засварын ажилд зарцуулна гэж байсан” гэв. Ангийн удирлагуудаас энэ талаар тодруулбал “ Цэргүүдэд өгөхгүй. Цэргүүд сарын 32 мянган төгрөгийн цалинтай. Тэр мөнгийг арми авдаг юм” гэлээ. Харин энэ талаар ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажаваас тодруулахад “Цэргүүдийн мөнгийг өгөхгүй. Арми гэдэг тусдаа байгууллага. Тэгээд ч цэргийн байгууллага өөрийн гэсэн тусдаа процедуртай. Та нарт юунд хэрхэн зарцуулахаа тайлбарлах шаардлагагүй” хэмээн ууртайгаар хариулсан юм.
П.Наран Гэрэл зургийг Б.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ