Дахин нэг монгол залуу хятадуудын гарт амиа алдлаа
Хятадын хил орчимд амьдарч, амьжиргаагаа залгуулдаг монгол залуус бусдын гарт амиа алдах явдал гарсаар байна. Тэгвэл саяхан Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтоос 23 км зайтай орших Цагаан хадны орчимд монгол залуу хятадуудын гарт амиа алдсан хэрэг дахин гарчээ.
.
Тодруулбал, өнгөрсөн пүрэв гаригт хил дамнуулан бусдын нүүрсний машин жолоодон гаргаж өгдөг 27 настай монгол залууг хятад жолооч нар өөрсдийнх нь машиныг жолоодож өгөөгүй гэх шалтгаанаар бүлэглэн зодож, амийг нь хөнөөсөн байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ