Үндэсний агаарын тээвэрлэгчээ шинэчлэх талаар зөвлөлдөв

img

“Үндэсний агаарын тээвэрлэгчийн шинэчлэл хөгжил” зөвлөгөөнийг өчигдөр Чингис зочид буудалд зохион байгуулжээ. Зөвлөгөөнд Зам тээврийн сайд А.Гансүх, МИАТ-ийн гүйцэтгэх захирал  Г.Жаргалсайхан зэрэг тус салбартай холбоотой хүмүүс оролцсон байна.

Уг зөвлөгөөнийг нээж МИАТ-ийн гүйцэтгэх захирал иргэний нисэхийн салбарын хийж буй шинэчлэл, тулгамдаж байгаа бэрхшээл  болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зүйлийг танилцуулжээ. Тэрээр иргэний нисэхийн салбарт шинэчлэл хийгдээд хэдийнэ эхэлсэн ч зарим хүндрэл бэрхшээл тулгарч байгааг онцолсон байна. Тухайлбал үндэсний агаарын тээвэрлэгч статустай болсон төрийн өмчит МИАТ компанийн нийт зардлын 33 хувийг шатахууны зарцуулалт эзэлдэг байна. Гэвч одоо ашиглаж байгаа шатахуун 100 хувь ОХУ-аас хараат байгаа нь үнийн дүнг нь бууруулахад хүндрэл үүсээд байгаа аж.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
MIAT oron toogoo bagasgaach 1 jishee ongotsnii hoolnii gazar salchihaad baihad 4 nyaravaar yah yum be zugeer suugaad undur tsalin avaad bas bus tsag ni hurehgui bgaa shuu dee
2013-10-02