Ирэх ням гарагт “Адуучин” тэмцээн болно

img

Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор энэ сарын 06-ны өдөр “Хүй долоон худаг”-т “Адуучин” тэмцээн анх удаагаа болох гэж байна.

 Тус тэмцээнд 21 аймгаас тус бүр нэг шилдэг адуучин оролцож,  эмнэг булгиулах, морь уургалах, уураг шүүрэх зэрэг адуучин хүний эрдмээр өрсөлдөж аваргаа тодруулна.

Энэхүү тэмцээн нь монгол адууны гайхамшиг, адуучны ур чадвар, ёс заншилыг монголчууддаа төдийгүй дэлхийд харуулсан ач холбогдолтой ажил болох бөгөөд хуушуур, айрагтай наадам мэт үйл ажиллагаа болно гэж зохион байгуулагчид нь хэлж байлаа.

Б.Буд   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ