Гал түймрийн 11 дуудлага иржээ
Өчигдөр өглөөний 08:00 цагаас өнөөдрийн 08:00 цагийн хооронд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 7458 дуудлага ирж бүртгэгджээ.
101, 105 дугаарт 681 хандалт бүртгэгдэж, нийслэлд объектын гал түймрийн 11, техникийн холбогдолтой ослын нэг дуудлага иржээ.
102 дугаарт 3740 хандалтр ирснээс гэмт хэрэг зөрчлийн 1244, зам тээврийн ослын 333, мэдээлэл шалгахад гэмт хэргийн шинжтэй 58 үйлдэл бүртгэгдсэнээс эзэн холбогдогч тогтоогдсон 49, илрээгүй 9 хэргийг шалгаж байна.
103 дугаарт 3037 эмнэлгийн яаралтай тусламжийн талаарх мэдээ мэдээллийг хүлээн авснаас 609 бодит дуудлаганд очиж үйлчилсэн байна. Үүнээс төрөх – 75 oсол гэмтэл - 78 зөвлөгөө - 257 согтуутай холбоотой – 27 ухаангүй согтуу -8 байна хэмээн ЦЕГ-ын мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.
Б.Цэрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ