Монголын төлөөлөгч хурал даргалж байна

img

НҮБ-ын нэг төрөлжсөн байгууллага болох Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын Ерөнхий Ассамблейн 51 дүгээр чуулган Швейцарь Улсын Женев хотноо  зохиогдож байна. Энэхүү чуулганы нэг хэсэг болох “Бүтээгдэхүүний загварын Олон Улсын систем”-ийн чуулганы даргаар Монгол Улсын төлөөлөгч Ганбаярын Сарнай сонгогджээ. Тэрээр өмнө нь “Барааны тэмдгийн Олон Улсын систем”- ийн чуулганы дэд даргаар сонгогдож байсан гэнэ. Ийнхүү сонгогдсон нь Дэлхийн Оюуны өмчийн салбарт МУ-ын байр суурь, манай мэргэжилтний чадал чансааг өндрөөр үнэлж буйг харуулсан үйл явдал хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа аж.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ