Бөхөнгийн эвэр их хэмжээгээр авч явжээ
Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутагт хууль бус ан, ангуур хийх хэрэг нэлээдгүй гарах болжээ. Тухайлбал, өчигдөр Говь-Алтай аймгийн харъяат 27 настай иргэн Б бөхөнгийн эвэр их хэмжээгээр нууцаар авч явсныг цагдаагийн албан хаагчид илрүүлэн, саатуулжээ. Түүний авч явсан хууль бус ангын эд зүйлсыг шалгахад хэд хэдэн үнэг, мануулын арьс мөн байсан байна. Хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэс үргэлжүүлэн шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ