Н.Номтойбаярын асуудлыг Ёс зүйн дэд хороо шалгахаас татгалзжээ
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг хүн хутгалж, танхайрсан хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэвч одоог хүртэл эрхэм гишүүнд мэдүүлэг өгөхийг шаардсан албан бичиг ирээгүй байгаа билээ. Мөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрт холбогдох хэргийг эрс няцааж, “тийм хэрэг болоогүй” хэмээн мэдэгдсээр байгаа. Тэрбүү хэл, өөрийн твиттер хуудаснаа “Хэвлэлд “хутгалуулах”-аа мэдсэн бол, тухайн үед хутганы ирэнд өртдөг л байж” хэмээн бичиж байсан.
Тэгвэл тэрбээр дээрх өөрт нь холбогдох дээрх мэдээллийг няцаахын тулд өөрөө УИХ-ын дэргэдэх Ёс зүйн хороонд хандаж, шалгуулах хүсэлт гаргажээ.
Гэвч УИХ-ын дэргэдэх Ёс зүйн хороон тус асуудлыг хэлэлцэхээс татгалзжээ. Энэ тухай УИХ-ын дэргэдэх Ёс зүйн хорооны дарга М.Батчимэг “Хуулийн байгууллагад шалгагдаж байгаа хэргийг манай хороо шалгах ёсгүй. Хуулийн байгууллагаар буруутай нь тогтоогдвол тухайн гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх эсэх асуудлыг Халдашгүй байдлын дэд хороогоор шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл энэ асуудал манай хороонд хамааралгүй” гэжээ.
Б.Цэрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ