Гэмт хэргийн шинжтэй 44 үйлдэл бүртгэгджээ

img

Өчигдөр өглөөний 08:00 цагаас өнөөдөр өглөөний 08:00 цагийн хооронд ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвд иргэд, аж ахуйн нэгжээс нийтдээ 8998 гомдол мэдээлэл иржээ. Тухайлбал, 101, 105 дугаарт 716 хандалт бүртгэгдэж, нийслэлд  объектын гал түймрийн 7, мөнгөн устай холбоотой 1, зам тээврийн ослын 1 дуудлага ирж шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.

 Харин 102 дугаарт 4648 дуудлага ирснээс гэмт хэрэг зөрчлийн 1556, зам тээврийн ослын 342 мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 44 үйлдэл бүртгэгдсэнээс 34 эзэн холбогдогч нь тогтоогджээ.

Түүнчлэн, 103 дугаарт  3634 эмнэлгийн яаралтай тусламжийн талаарх мэдээ мэдээллийг хүлээн авснаас 670 бодит дуудлаганд очиж үйлчилсэн байна. Үүнээс төрөх  81, oсол гэмтэл 94 зөвлөгөө 218 согтуутай холбоотой 14, ухаангүй согтуу зургаа байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ