Улаанбаатарт 17 хэм дулаан байна

img

Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн төв хэсгээр түр зуур секундэд 16-18 метр, зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 6-11 градус, Говийн бүс нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 20-25 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ 16-18 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус дулаан, харьцангуй чийг 56 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурч байгаад өснө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ