Хууль бусаар архи үйлдвэрлэж байжээ
Баянзүрх дүүргийн 23-р хороонд “Эртний Монгол хатад” ХХК-ны хашаанд байрлах гурван контейнерт шошго нэр хаяггүй 0,5-н савалгаатай архи, “ANCIENT MONGOLIA BODKA“ гэсэн нэр бүхий шошготой архи зөвшөөрөлгүй хууль бусаар үйлдвэрлэж байсныг тус дүүргийн цагдаа нар илрүүлж, битүүмжилжээ. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ