Н.Номтойбаярт эрүүгийн хэрэг үүсгэсэн нь үнэн гэв
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын талаар дөнгөж сая ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. Тэдний мэдээлж буйгаар энэ сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1-р хорооны иргэн 36 настай эрэгтэй Б цагдаагийн байгууллагад “УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр намайг хутгаллаа” гэсэн мэдээллийг өгч, гомдол гаргасан байна.
Тиймээс Сүхбаатар дүүргийн хэлтсээс өчигдөр Н.Номтойбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, цагдаагийн байгууллагаас өөрт нь албан ёсоор мэдэгдсэн байна. Уг хэрэг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Le Triskell" хэмээх франц ресторанд гарсан гэдгийг албаныхан нотлов. Гэхдээ Н.Номтойбаяраас одоогоор ямар нэг мэдүүлэг аваагүй байгаа гэдгийг хэллээ.
Харин Н.Номтойбаяр энэ хэргийн талаар мэдүүлэхдээ “н.Нямдорж гэдэг хүн над руу хутга барьж дайрсан” гээд байгаа талаар албаныханаас тодруулахад “тийм хүн байхгүй” гэв.
Б.Цэрэн Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ