Урианхай сурын УАШТ нээлтээ хийнэ
Урианхай сурын 22 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр нээлтээ хийнэ. Улаанбаатар хотын төв цэнгэлдэх хүрээлэнгийн сурын талбайд тус харваа гурван өдөр болох аж.
Өнөөдөр багийн харваа эхлэх бөгөөд ахмадын болон хувийн амжилт тогтоох цуваа харваа амралтын өдрүүдэд болно. Одоогоор хөдөө орон нутаг тодруулбал, Баян-Өлгий, Ховд, Сэлэнгэ, Зүүн хараа, Хэнтий зэрэг аймгуудын баг тамирчид нийслэлд хүрэлцэн иржээ.
Өмнөх жилүүдэд УАШТ ихэвчлэн хөдөө орон нутагт болдог байсан. Дашрамд дурьдахад тус харваагаар спортын зэрэг, цол олгох юм байна.
Б.Цэрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ