Жагсаал цуглаан хийхийг хориглосон гэв үү
Гал үндэстэн холбооныхон саяхан Төрийн ордоны хашаанд галт зэвсэгтэй орж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Үүнтэй холбоотойгоор хууль хяналтын байгууллагаас журам гаргаж, Чингисийн талбайд жагсаал цуглаан хийхийг хоригложээ. Энэ тухайгаа тэд иргэний хөдөлгөөн, төрийн бус байгууллагуудад бичгээр хүргүүлсэн байна. Уг хориг ирэх сарын 15-нийг хүртэл үргэлжлэх юм байна.
Харин энэ талаар Нийслэлийн захирагчийн албаны Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад, “Манайхаас тийм шийдвэр гараагүй. Нийслэлийн хэмжээнд жагсаал цуглаан байгуулахыг хориглосон шийдвэр гарсан бол манайхаас л гарсан байх ёстой. Гэхдээ тийм шийдвэр гараагүй” гэв.
Б.Цэрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ