Гуниг, харуусал, цоо шинэ мөрөөдөл Пакистанд бий болов

img

Өнөөгийн Балочистан муж, газар хөдлөлтийн онцгой бүсийн нэг болон хувирчээ. Тус мужаас иргэдийг эрчимтэй нүүлгэн шилжүүлж байгаа боловч, амиа алдсан иргэдийн тоо нэмэгдэж байгаа нь томоохон эрсдэл дагуулж байна.

7.8 баллын газар хөдлөлтийн улмаас хохирсон Аваран тосгон. Тэнд байсан бүх байшин барилга газрын хөрстэй тэгширчээ.

300.000 иргэн Засгийн газраасаа аврал хүсч байна. Хэзээ аврал ирэх нь таашгүй. Борооны хар үүл шиг бүрхэг байна, тэдний ирээдүй.

 

Ерөнхийлөгч Мамнун Хуссейны зарлигаар газар хөдлөлтийн бүсэд дайчлагдаж буй аврагчид. Тэд хурдан шуурхай ажилласны дүнд 150 гаруй хүүхдийг аюулгүй газар хүргэсэн байна. Тэд бол Пакистаны баатрууд.

Хамгийн том асуудлын нэг бол түр орогнох байр. Орогнох байр байхгүйгээс болоод иргэд аюулгүй хэсэг гэгдэх модны дор олноороо байрлах болжээ.

Засгийн газраас нурангийн хог хаягдлыг цэвэрлэсэн иргэдэд мөнгөн тэтгэмж өгөхөө амлав.

Пакистаны эмнэлгүүд ачаалалтай ажиллаж байгаа тул нэг орон дээр гурван хүүхдийг зэрэг хэвтүүлэн эмчилж байна. Тун удахгүй НҮБ-ын тусламж ирнэ хэмээн эцэг эхчүүдийг тайвшруулсаар.

 

Гвадарын боомтын ойролцоо бий болсон шинэ арал. Энэхүү арал нь есөн метр өндөр, 100 гаруй метр өргөн. Нутгийн иргэд энэхүү шинэ арлаа “Гвадер” хэмээн нэрлэжээ. “Гвадер” гэх үг нь бурхны таалал, бурхны цоо шинэ бүтээл гэсэн утгатай аж.

“Гвадер” арлыг харах гэсэн Пакистан иргэд газар хөдлөлтийг үл хайхран тийш зорьсоор.

 

2013.9.25-нд болсон эхний газар хөдлөлтөөр амиа алдсан 35 иргэнийг дурсч байна. Энэхүү бунхан нь Пакистаны агуу хамгаалагч бурхны бунхан хэмээн хүндэтгэн залдаг. Газар хөдлөлтийн уршигаар дурсгалын томоохон цогцолборын ихэнх хэсэг нь сүйдэхэд хүрчээ.

.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

DDDD:
I LIKE IT
2013-09-27