Боловсролын газар арга зүйн зөвлөгөө өгдөг боллоо

img

Аймаг, нийслэлийн боловсролын газрын мэргэжилтнүүдийг хянадаг шалгадаг бус багш нарт мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлдэг чиг үүрэгтэй болжээ. Боловсролын үйл ажиллгааг хэвийн явуулахад  арга зүйн зөвлөмж,  дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй боловсролын газрын арга зүйч нар  хянах, шалгах үүрэг гүйцэтгэдэг нь тухайн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээний дарамт үзүүлдэг байсан.

Тэгвэл аймаг, нийслэлийн боловсролын газрын үлгэрчилсэн журмыг өнгөрөгч наймдугаар сарын 19-нд  БШУ-ны сайдын тушаалаар шинэчлэн баталжээ. Ингэснээр хянаж шалган захиргааны чиг үүрэгтэй ажилладаг байсан боловсролын газрын арга зүйч нарын бүхий л үйл ажиллагаанд нь мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах  үүргийг нь  илүү тодорхой болгож өгсөн байна.

Хянадаг шалгадаг үүрэг  бүхий  мэргэжлийн хяналтын алба нь тусдаа ажиллаж байгаа учраас боловсролын газрыг боловсролын үйлчилгээг хүнд хүргэж, үр дүнтэй  ажиллахад нь  мэргэжил арга зүйн удирдлагаар хангадаг, дэмжлэг үзүүлдэг байлгахыг зорьжээ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

сараа:
энэ бол маш зөв шүү дээ Говьалтай аймгийн боловсролоор Сандивын Цагаанбаатар гэж авилгач албан тушаалаа ашиглагч авгайчин банзал ховч хорчин хулгайч далдаас удирдаж морь унасан толгойгүй хүи шиг бага гарын Цагаанбаатар Батмөнх гэгч ёстой будаа болгож өгч байгааг жинхэнэ авилгач Амгаланбаяр нь өөгшүүлээд арай дэндүүлж байна даа хөдөөгийн сургууль дээр нэг их ажил хэрэгч дүрээр очоод жаал архи дарс хоол идээгээр дайлуулж дайлуулж ирээд дандаа худал дүгнэлт гаргаад Авалганбаяраа хуурна. дандаа гэмт хэрэгтэнүүд хэргээс мултрах гэж хаа байсан Завханы нэг ажилгүй хүүхнийг 3-р сургуулийн захирлаар тавьж байгаа нь инээдтэй тэр тавьсан хүүхнийх нь нөхөр аймгийн сум дундын ерөнхий шүүгч ёстой аймаар байгаа биз дээрх хулгайчуудтай холбоотой олон олон бодит баримтууд байгаа шүү дээ
2013-09-26