Монголбанкийг шалгахаар болжээ
Өчигдөр МАН мэдэгдэл гаргаж, Монголбанкинд шалгалт оруулахаар хүсэлт гаргасан билээ. Тэгвэл тэдний хүсэлтийн дагуу өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкыг шалгах ажлын хэсэг байгуулжээ. Уг ажлын хэсэгт УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Нямдорж, Г.Уянга, Б.Гарамгайбаатар, Д.Зоригт нар багтсан байна.
Тэд Монгол Улсын гадаад валютын нөөц, Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөр, “Чингис бонд”-ын зарцуулалт зэрэгт шалгалт хийх ажээ.
Б.Цэрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ