Найруулагч Г.Эрдэнэбаатарыг сэжигтнээр татаж, шалгаж эхэлжээ
Дуурь бүжгийн эрдмийн театрын найруулагч Г.Эрдэнэбаатарыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэгт сэжигтнээр татан шалгаж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Найруулагч Г.Эрдэнэбаатар ДБЭТ-ын ерөнхий найруулагчаар ажиллаж байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн тус театрын сан хөмрөгт дур мэдэн халдаж, эмэгтэй хүний толгойн мөнгөн гоёл, чимэг зүүлтийг зувчуулсан гэх үндэслэлээр шалгагдаж эхэлсэн байна. Уг хэрэг анх УМБГ-т шалгагдаж байсан ч харъялалын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэсэгт шилжиж иржээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ