Их хэмжээний төгрөгийн дэвсгэрт хилээр гаргахыг оролджээ
Манай улсын мөнгөн дэвсгэртийг хятадууд их хэмжээгээр авах болжээ. Үүнтэй холбоотой гэмт хэргийг Замын-Үүдийн хилийн 0108 дугаар ангийн хилчид илрүүлсэн байна.
Тодруулбал, Энэ сарын эхээр Улаанбаатар-Эрээн чиглэлийн 686 дугаар галт тэргээр БНХАУ руу зорчиж явсан манай улсын иргэн Д.Шүрэнцэцэг, Б.Батсайхан нар 50-т, 100-тын мөнгөн дэвсгэрт тус бүр 15 мянган ширхгийг хилээр нэвтрүүлэхийг оролдсон байна. Энэ тухайгаа сэжигтэн Д.Шүрэнцэцэг, Б.Батсайхан нар хууль хяналтынханд тайлбарлахдаа “бэлэг дурсгалын зүйлс хийх зориулалтаар гаргаж байна” хэмээн тайлбарлажээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар хятадууд 10 төгрөгийг нэг мо-гоор худалдаж авдаг гэнэ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ