Д.Ганхуяг “Чалко”-гийн ерөнхийлөгчтэй уулзлаа

img

Уул уурхайн сайд Д.Ганхуяг БНХАУ-ын Чалко компанийн Ерөнхийлөгч Сионг Вэйпинг тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр сайд Д.Ганхуяг “Монгол, Хятадын эдийн засгийн харилцааны гол салбарт амжилттай хамтарч ажиллаж байгаад талархаж буйгаа илэрхийлэв. Мөн гэрээнд “Эрдэнэс Таван Толгой” компанийн талд ашигтай өөрчлөлт оруулсанд талархаж буйгаа илэрхийлэв. Түүнчлэн “Эрдэнэс Таван Толгой” ХК бол монголын нийт ард түмний хувьцааг эзэмшдэг компани юм. Бид дэд бүтэц, тодруулбал төмөр зам, цахилгаан станц барих, зэргээр энэ компанийн үнэ цэнийг нэмэгдүүлж байна” гэдгийг онцоллоо.

1

“Эрдэнэс Таван Толгой” ХК нь Хятадын Чалко компанид нүүрс нийлүүлэх гэрээний дагуу зээлийн өрийн үлдэгдэл болох 170 сая ам.долларыг энэ онд багтаан нүүрсээр төлж дуусгана.

1

БНХАУ-ын төрийн өмчит Чалко компанийн хувьцааны 70 орчим хувийг Хятадын Засгийн газар эзмшдэг. Өнгөт металлын зах зээлд дээр ажилладаг, 70 гаруй тэрбум ам.долларын хөрөнгөтэй дэлхийд салбартаа тэргүүлэх компани гэдгийг тус компанийн Ерөнхийлөгч Сионг Вэйпинг онцолж байлаа.

1

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

natsagdorj:
ene hunii geriin hayag bainuu ? ehner huhediinhen nomber bnuu ? china d gerne haa baidag ve ?
2013-10-04
qwertyuiop:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-09-24
амжилттай:
амжилттай хамтран ажиллаж байгаа хахаха хамаг нүүрсээ сул өгчөөд солиорч байна аа
2013-09-24