Жин хасах нь зугаатай!

img

 

Дэлхий даяар илүүдэл жинтэй хүмүүс улам олон болсоор байгааг статистикийн мэдээнээс харж болох бөгөөд үүний шалтгаан нь хөдөлгөөний дутагдал болон “түргэн хоолонд” дурлах болсонд оршиж байна. Өрчин үеийн охид бүсгүйчүүд гоолиг сайхан бие галбиртай болохыг илүү ихээр хүсэх болжээ. Тийм ч учраас тэд төгс галбирын төлөө янз бүрийн золиос гаргадаг. Жишээлбэл моодонд орж байгаа хоолны дэглэм сахих гэж өөрийгөө зовоон, хоногийн хүнсээ ганц ширхэг алим эсвэл аяга тараг төдийхөнөөр хязгаарлах болжээ. Хатуу чанд хоолны дэглэм үр дүнгүй болж харин ч эсрэгээрээ хассан 2 кг-ийн оронд дөрвөн кг нэмээд байвал цаашид яах ёстой вэ?

.

Гадаад гоо үзэмж олон хүний хувьд маш чухал ач холбогдолтой байдаг нь нууц биш. Үзэсгэлэн төгс галбиртай байхыг хүсдэггүй хүн байдаг билүү? Харамсалтай нь стресс бухимдалаар дүүрсэн, түргэн хоолонд илүүтэй татагдсан бөгөөд хөдөлгөөний дутагдалд оруулсан орчин үеийн амьдралын хэв маяг өв тэгш галбиртай байх боломжийг бууруулж байна. Статистикийн мэдээнээс үзэхэд дэлхийн хүн амын дундах таргалалт жил ирэх тутам эрчимтэй нэмэгдсээр ирсэн байна: 2008 оны байдлаар манай гаригийн 1,4 тэрбум насанд хүрэгсэд 20 нас хүрэх үедээ илүүдэл жинтэй болжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан тоо баримтыг үзвэл энэ тоо 2015 он гэхэд хоёр дахин нэмэгдэх урьдчилсан төлөв ажиглагдаж байна*. Үүний зэрэгцээ хүн амын жингээ хасах оролдлогын 60%** нь бүтэлгүйтлээр төгссөн ба хүмүүс биеийн жиндээ сэтгэл дундуур үлдэх болов.

 .

Хоолны дэглэм ба “савлуур үйлчлэл”  

Эрчүүд, бүсгүйчүүд аль нь ч ялгаагүй илүүдэл жингээсээ ангижрах алхамаа хоолоо хатуу чандаар сойх, өлсөж цангаснаар бие организмаа эцээх буюу хэт туйлширсан дэглэм барих зэргээр эхэлдэг нь харамсалтай. Ийм төрлийн аргууд нь тулгарч буй бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх цорын ганц арга зам биш юм. Хүн шаардлагатай энергээ дан агаараас авч чадахгүй бөгөөд эрт орой ялгаагүй бие организм бууж өгдөг. Нөгөөтэйгөөр хоолоо сойх нь хүний биеийн бодисын солилцоог удаашруулж, тамир тэнхээ алдагдуулж, эрүүл амьдрахад ач тустай витамин ба эрдэс бодисын дутагдалд оруулаад зогсохгүй бие организмын хэвийн ажиллагаанд зайлшгүй шаардагддаг уургийг нөхөн авч чадахгүйд хүргэнэ.

.

Хатуу чанд хоолны дэглэмийн дагалдах “бонус” нь ааш зан муудах, өлсөх мэдрэмж байнга төрөх, уур уцаартай болох, сааталд орох зэрэг шинж тэмдэгүүд байдаг. Хамгийн хамарсалтай нь ингэж турах нь тарчлаахаас цаашгүй буюу огт үр дүнгүй юм. Бие организм хэрхэн өлсгөн тамирдаж байснаа мартахын аргагүй санаж явдаг тул хооллох бүрт хүнс тэжээлийг зориуд нөөцлөн шингээдэг буюу өөх тосны эслэгт хуримтлуулдаг. Удаан хугацаагаар хатуу чанд хоолны дэглэм барьсан хүн улам уур уцаартай болж сааталд орох нь элбэгшдэг. Түүнчлэн хоол идэх дуршилт хяналтаас гарч нөхцөл байдал бүр хүндрэх аюултай. Хассан жин эргэж ирдэг ба хүн турсанаасаа илүү хурдан таргалдаг болохоор энэ үзэгдэлийг хоолны дэглэмийн нэр томъёогоор “савлуур үйлчлэл” гэж нэрлэдэг.

.

Жингээ ая тухтай хасацгаая!

Дэлхий дахинаа эрдэмтэн мэргэжилтэнүүд, эмч нар хүн төрлөхтөний таргалалтын асуудлыг шийдвэрлэхээр чармайсаар байна. Өнөөгийн байдлаар хамгийн шилдэг шийдлүүдийн нэг нь тэнцвэржүүлсэн хоол хүнс хэрэглэх явдал бөгөөд энэ үед хүний бие организм илүүдэл жингээ хасч, өлсөх мэдрэмжийн зовлонг амсалгүй хэрэгцээт тэжээлээ авч чаддаг. Тусгайлан тооцсон орц найрлагатай зориулалтын хоол хүнс ялангуяа уургийн коктейль хэрэглэх нь орчин үеийн хоолны дэглэмийн хамгийн түгээмэл хандлага болон хэвшжээ. Уургийн коктейль илчлэг багатайн зэрэгцээ уураг, витамин, эрдэсийн баялаг агууламжтай. Үүнээс гадна сайхан амттай ба бэлтгэхэд хугацаа бага зарцуулдаг давуу талтай: нэг аяга коктейль бэлтгэхэд 2 минутаас илүүгүй хугацаа  шаардагдах төдийгүй цатгалан мэдрэмж хэдэн цагийн турш үргэлжилдэг. Үүний үр дүнд жингээ ая тухтай, тааламжтайгаар хасах боломж бүрдэнэ.

.

Биеийн жингээ хянах, хасах салбарт дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүлэгч нь “Формул 1” уургийн коктейль, “Формул 3”*** уургийн холимогын ашиг тус болон нэр алдараараа танигдсан Herbalife компани юм.

.

Тодорхой нэг бүтээгдэхүүнд клиникийн бүхэл бүтэн 4 судалгааг хоолны дэглэм болон хүнс тэжээлийн салбарын эрдэмтэд хийсэн нь ховор тохиолдолд тооцогдоно. “Формул 1” уургийн коктейлийн ашиг тусыг АНУ (Калифорнийн их сургууль), Герман (Ульмын их сургууль), Өмнөд солонгосын (Сөүлийн үндэсний их сургууль) эрдэмтэд болон Оросын шинжлэх ухааны хүрээлэнгийн хүнс тэжээлийн институт нотолсон билээ.

.

Сэтгэл тайванаар, өлсөх мэдрэмжгүйгээр жингээ хасмаар байна уу? Тэгвэл ашиг тусыг нь дэлхийн шилдэг мэргэжилтэнүүд нотолсон шийдэл бий.

 .

БҮГД ШИНЖЛЭХ УХААНЫ ДАГУУ

Оросын клиник судалгааны* дүнгээр хүнс тэжээлийн тусгай бүтээгдэхүүн болох “Формул 1” уургийн коктейль, “Формул 3” уургийн холимогийг хэрэглэсэн Herbalife-ийн тураах хөтөлбөр илчлэг багатай бусад стандарт хоолны дэглэмийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад дараахь давуу чанартай гэдэг нь батлагдсан:

  • Биеийн өөхөн жинг илүү үр дүнтэй бууруулдаг.
  • Бүсэлхийн тойргийг нарийсгахад илүү үр дүнтэй.
  • Жин хасах явц илүү ая тухтай: гэдэс цатгалан байх бөгөөд өлсөх мэдрэмж төрөхгүй.  

* WHO.int/nmh/publications: Эрүүл бус хооллолт ба хөдөлгөөний дутагдал. Хооллолт ба хөдөлгөөний тухай тусгай сэтгүүл. 2009 оны 6-р сар.
** Оросын хүн амын биеийн жин хасах тухай харьцуулсан судалгаа. ГФК Русь, 2012 он.
*** Тусгайлан бэлтгэсэн хүнсний бүтээгдэхүүн нь эмийн төрөл зүйлд хамаарахгүй, өвчний онош тогтооход зориулагдаагүй түүнчлэн өвчнөөс урьдчилан сэргийлэх ба аливаа өвчнийг эмчлэхэд зориулагдаагүй болно. .
*6 сарын хугацаанд үргэлжилсэн 90 гаруй хүнийг хамарсан урт хугацааны клиник судалгаа. Жин хасахад зориулагдсан уургийн өндөр агууламжтай хүнс тэжээл орлуулагч бүтээгдэхүүнийг ашиглан хэт тарган, илүүдэл жинтэй хүмүүсийн хоолны дэглэмийн клиник үр дүн ба тохирох байдлыг тогтоосон судалгааны дүн. Биеийн жинг хэвийн байлгах “Herbalife” хөтөлбөрийн дагуу тохиолдолын журмаар сонгон авсан хяналт бүхий клиник судалгаа. 2011 оны 6-р сар. Оросын ШУА-ийн хүнс тэжээлийн эрдэм шинжилгээний институт. Москва хот.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ