Гадаадад явж эмчилгээ хийлгэх шаардлагагүй болно

img

-Монголын 100 хувийн хөрөнгө оруулалтаар дэлхийн жишигт нийцсэн эмнэлэг сүндэрлэж байна-

.

Манай улсын иргэдийн гадаадад эмчилгээнд явах урсгалыг сааруулах зорилгоор олон улсын жишигт нийцсэн өндөр хүчин чадал бүхий эмнэлэг байгуулахаар “Интернэйшнл Медикал Сентер” компани төслийн ажлаа 2005 оноос эхлүүлжээ. Тэгвэл өчигдөр эмнэлгийн төслийн явцтай УИХ-ын эмэгтэй гишүүд болох С.Одонтуяа, З.Баянсэлэнгэ, М.Батчимэг нар газар дээр нь танилцлаа.

Энэ үеэр “Интернэйшнл Медикал Сентер” компанийн төслийн захирал Т.Болормаа эмнэлгийн барилгын явц, төслийн үр дүнд гарах ач холбогдол, төсөлд тулгамдаж буй асуудлуудыг эрхэм гишүүдэд танилцууллаа.

Ирэх 12 дугаар сард нээлтээ хийх тус эмнэлэг нь дотор, ерөнхий мэс засал болон эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн тусламжийн үйлчилгээ үзүүлэх бөгөөд хэвтэн эмчлүүлэх үйлчилгээгээр 90 хүн хүлээн авах чадалтай. Мөн амбулаторийн тусламж үйлчилгээгээр өдөрт 500 хүнд үйлчлэх аж. Түүнчлэн урьдчилан сэргийлэх үзлэгийн тасагтай байх бөгөөд уг тасаг нь өвчин эмгэгийг эрт үед нь илрүүлэн оношлох юм байна. Оношилгооны хувьд сүүлийн үеийн бүх төрлийн дуран, хэт авиа, дүрс оношилгооны аппаратууд бүхий өндөр хүчин чадалтай радиологийн тасгаас гадна үйл онош зүйн лаборторийн шинжилгээнүүдийг хийх хүчин чадалтай гэдгийг “Интермед” эмнэлгийн төслийн захирал Т.Болормаа гишүүдтэй уулзахдаа онцлож байсан юм.

 а

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “УИХ-ын эмэгтэй гишүүд бид эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн асуудлыг нэлээд анхаарч ажиллаж ирсэн. Тиймдээ ч өнөөдөр танай эмнэлгийн төслийн үйл ажиллагаатай танилцахаар ирсэн юм. Гэхдээ тусгайлан нэг эмнэлэг дээр асуудлыг ярих боломжгүй. Ер нь монголд олон улсын жишигт нийцсэн хувийн эмнэлгүүд байгуулах нь зөв гэдэг үүднээс тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэж, эрх зүйн орчинд нь туслаж дэмжихийг хичээж байна. Учир нь манай улсад сайн чанарын хувийн эмнэлгүүд байгуулахад асар их хүндрэл байгааг бид мэдэж байгаа. Монголын эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтаар гадаадын дэвшилтэд технологийн тэр бүр орж ирж чаддаггүй. Тиймээс бид эрх зүйн орчин дээр өөрчлөлт хийх тал дээр та бүхнийг саналыг авч, бусад хувийн эмнэлгүүдэд нийцсэн хуулийг боловсруулахыг хичээх болно. Мөн ирэх 2014 онд эмнэлгийн олон барилга төсвийн гачааллын улмаас ашиглалтад орж чадахгүй гэдгийг сонслоо. Тиймээс нэг ч гэсэн хувийн эмнэлэг үүд хаалгаа нээж, иргэдийн эрүүл мэндийн манаанд зогсох хэрэгтэй болж байгаад баяртай байна” гэв.

Харин М.Батчимэг гишүүн “Танай эмнэлгийн хувьд бүх зүйлээ европ стандартаар хийж байгаа гэж сонссон. Манай орны хувьд аливаа салбарын бодлогодоо европ стандартыг баримтлана гэж заасан байдаг. Гэвч европын стандартыг хангасан бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг бэлэн оруулж ирэх гэхээр Үндэсний стандартад бүртгэгдээгүй хэмээн Европын брендүүдийг шалгах гээд хэдэн сар явдал чиргэдэл болдог хүндрэл байдаг. Энэ асуудал өмнөх Засгийн газарт яригдаж байсан юм билээ. Тийм учраас евро стандартыг үндэсний стандартад нийцүүлэх ажлыг юун түрүүнд хийх нь зөв гэж бодож байна” хэмээн саналаа илэрхийлсэн юм.

 а

З.Баянсэлэнгэ: Жилд 60 сая ам.доллар зөвхөн гадаадад эмчилгээ хийлгэхэд зарцуулж байна

ааfааа

Загварын байшинтай танилцах үеэр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгээс дараахь тодруулгыг авлаа.

 а

-Интермед эмнэлгийг ашиглалтад оруулснаар Монголын эдийн засагт хэр ач холбогдолтой вэ?

-Ашигтай байлгүй яахав. Энэ эмнэлгийн хувьд дэлхийн жишигт нийцсэн стандарттай байх юм байна. Ашиглалтад орсноор юун түрүүнд долларын ханшнаас айх хэрэггүй болно. Учир нь энэ эмнэлэг зөвхөн төгрөгөөр үйлчлэнэ гэж байгаа. Учир нь манай улсын иргэд жилд 60 сая ам.долларыг зөвхөн гадаадад эмчилгээ хийлгэхэд зарцуулдаг гэсэн судалгаа байдаг. Гадагшаа урсах энэ их мөнгөний урсгалыг бага ч болов хаавал манай улсын эдийн засагт эерэг өөрчлөлт гарна. Интермед эмнэлгийг хувьд дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалтаар босч байгааг УИХ-ын эмэгтэй гишүүд олзуурхан хүлээн авсан. Өөрөөр хэлбэл, төр бүх хүнд ачааг ганцаараа үүрэхгүйгээр хувийн хэвшлийн байгууллагуудаар дэмжүүлж бодлогын чанартай зүйлүүдийг хийх ёстой юм байна гэдэг үүднээс өнөөдөр энэ эмнэлэгтэй ирж танилцлаа.

f

-Төслийн багийнханд Төрөөс шалтгаалах багагүй саад бэрхшээл байх шиг байна. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргын хувьд энэ асуудлуудыг хэрхэн шийдэх вэ?

-Өнөөдөр бид газар дээр нь ирж танилцлаа. Цаашлаад эмнэлгийн 300 орчим эм, 1200 гаруй тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд хүндрэлтэй байгаа гэсэн. Энэ асуудлыг хууль эрх зүйн хүрээнд нь анхаарч, туслахыг хичээнэ. Гэхдээ энэ асуудал цаг хугацааны хувьд тийм амархан шийдэгдэхгүй. Энд ирээд Төр, салбарын яам нь ямар бодлого баримтлах, хөрөнгө оруулалтын асуудлыг хэрхэн шийдэх вэ гэсэн олон зүйл бодогдож байна.

Дашрамд дуулгахад, Эрүүл мэндийн яаманд жилд 250-300  иргэн гадаадад эмчлүүлэх зардалд санхүүгийн дэмжлэг  үзүүлэхийг хүссэн өргөдлөө  ирүүлдэг гэнэ. Тэдний  ихэнх нь монголдоо эмчлэх боломжгүй мэдрэлийн эмгэг,  хорт хавдартай болон эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай хүн байдаг аж. Монгол Улсын Засгийн  газраас 2011 онд 98 иргэнд  416, өнгөрсөн 2012 онд 147 иргэнд  513, энэ онд 84 иргэнд 416  сая төгрөгийг гаднын оронд  эмчлүүлэгсдийн эмчилгээний  зардалд зарцуулжээ.

Тэд ихэвчлэн БНХАУ, БНСУ, Тайланд, Сингапур, Герман, АНУ зэрэг орнуудад зорчиж, эмчлүүлдэг аж. Энэ нь иргэдэд хөрөнгө мөнгөний дарамт үүсгэхээс гадна улсын тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлдөг байна.

а

Т.Болормаа: Гадаадад эмчилгээ хийлгэсэн мэт чанарын баталгаа өгнө

f

 “Интернэйшнл Медикал Сентер” компанийн төслийн захирал Т.Болормаатай ярилцлаа.

-Танай эмнэлэг ашиглалтад орсноор өдөрт хэдэн хүн хүлээн авч, эмчилгээ үйлчилгээ үзүүлэх вэ?

-Манай Интермед эмнэлэг ашиглалтад орсноор өдөрт 90 хүн хэвтэн эмчлүүлэх, амбулаторийн тусламж үйлчилгээгээр өдөрт 500 хүнд зэрэг үйлчлэнэ. Ингээд бодохоор жилд дунджаар 5000 орчим иргэнд эмнэлгийн тусламж, эмчилгээ үзүүлэх бололцоотой гэсэн үг.

 а

-Интермед эмнэлэг бусад хувийн хэвшлийн эмнэлгээс ямар давуу талтай вэ?

-Юун түрүүнд бүх төрлийн дуран, хэт авиа, дүрс оношилгоог сүүлийн үеийн техник технологи бүхий аппаратуудаар оношилж, үйл онош зүйн лабораторийн шинжилгээнүүдийг монголдоо түргэн шуурхай хийх боломжтой болно. Өөрөөр хэлбэл, олон улсын өвчтний аюулгүй байдал үйлчилгээний шаардлагыг хангасан дэд бүтэц болж байгаа гэсэн үг. Улмаар зөв оношилгоотой, зөв эмчилгээтэй, үр дүнтэй, баталгаатай, найрсаг, шуурхай үйлчилгээтэй эмнэлэг болно.

 а

-Манай улсын иргэд дотоодод хагалгаа, эмчилгээ хийж чадахгүй гэдэг шалтгаанаар гадагшаа их явдаг. Танай эмнэлэг ашиглалтад орсноор гадагшаа явж байгаа өвчтний урсгалд хэрхэн нөлөөлж чадах вэ?

-Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө Эрүүл мэндийн сайдын тушаалд “улсын хэмжээнд 24 нэр төрлийн өвчнийг эмчилж, оношилж чадахгүй, гадагшаа эмчилгээнд явах шаардлагатай” хэмээн заасан байдаг. Манай эмнэлгийн хувьд тэдгээр өвчний 7-8 чиглэлийг бие даан оношлох, эмчлэх техник тоног төхөөрөмжийн бүрэн чадалтай байгаа. Эмчилгээний хувьд аажмаар 24 хагалгааг хийдэг болно. Учир нь тэдгээр хагалгаанууд маш их эрсдэл дагуулдаг. Мөн Улсын эрүүл мэндийн үйлчилгээнээс давсан 7-8 чиглэлийн үйлчилгээг эмнэлэгтээ нэвтрүүлж байгаа.

 а

-Үйлчилгээний үнэ ханшийн хувьд хэр байх вэ?

-Үнэ ханшийн хувьд гадаадад явж эмчлүүлснээс харьцангуй хямд байна. Чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхийн тулд улсын эмнэлгүүдээс бага зэрэг өндөр үнэтэй байх болов уу. Бид үйлчлүүлэгчиддээ чанартай тусламж үзүүлэхийн тулд гадаадаас өндөр үнэтэй сүүлийн үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлж байгаа. Иргэдэд яг гадаадад эмчилгээ хийлгэсэн мэт чанарын баталгаа өгнө.

 а

-Эмнэлгийн боловсон хүчний талд ямар байгаа вэ?

-Гоё байшин барилга, сайн тоног төхөөрөмж бол асуудалгүй. Чанартай, сайн үйлчилгээг бий болгох хүчин зүйлс нь боловсон хүчин гэдэгт олон хүн санал нийлэх байх. Тиймээс бид боловсон хүчиндээ анхаарч, маш өндөр шаардлага тавьж байгаа. Манай эмнэлэгт 250 гаруй ажилтан ажиллана. Тэднээс 30 нь хүний их эмч, 110 сувилгач ажиллана. Үүн дээр 20 гаруй техникийн мэргэжилтнүүд ажиллах болно. Боловсон хүчнээ бид гадаадад бэлтгэсэн. Тухайлбал, БНСУ-ын Корей их сургуульд 50 орчим ажилтнаа сургаж, бэлтгэсэн. Мөн хэд хэдэн кредит сургалтад баг бүрэлдэхүүнээр нь хамруулсан байгаа.

 а

-Эмнэлэг хэзээ ашиглалтад орох вэ?

-Эмнэлгийн барилгын ажил 90 орчим хувьтай байна. Төлөвлөсөн ёсоор ирэх 12-р сард ашиглалтад орно. Гэвч шинэ жилийн баяртай давхцаж байгаа учраас ирэх 2014 оны эхээр ашиглалтад оруулахаар болсон.

 а

-Танай эмнэлгийг 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай гээд байгаа.  Ямар байгууллага уг эмнэлгийн төслийг санхүүжүүлэх хөрөнгийг гаргаж байгаа вэ?

-Олон улсын стандартын Интермед эмнэлгийн төслийг “Энержи Ресурс”, “М-Си-Эс”, “Шунхлай” зэрэг үндэсний компаниуд хамтран хөрөнгө оруулалт хийж, санхүүжүүлсэн. Манай томоохон компаниуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эрүүл мэндийн салбарт ийнхүү хөрөнгө оруулалт хийж байгаа нь Эрүүл мэндийн салбарт маш их тус хүргэж байна.

.

-Баярлалаа.

.

.

Б.Цэрэндэжид

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

no c:
mcs t amjilt
2013-12-03
интбцхцжмй:
өмбөчарөбйёядлтыбөтбчя
2013-12-03
монгол улсын иргэн:
энэ маш хэрэгтэй эмнэлэг босж байна. манайхан л болсон хойно бие биенээ хэмлэсэн муулсан улс байх юм. нэг нь ч гэсэн энэ улс орны ард тумэндээ хийж чадаагуй зуйлийг хэрэгтэй уед нь гаргаж хийж байхад манайхан дэмжиж урам хайралцгаая хумуусээ.
2013-11-09
иргэн:
Эмэгтэй гишүүдээ тийм сүрхий ард түмнээ боддог юм бол ТТАХНЭ-ийн барилгийг эмнэлгийн зориулалтаар нь ард түмэндээ үлдээж улсын 4-р төв эмнэлгийг байгуулаач та нарыг ард түмэн чинь энэрэнгүй үйлс, эх хүүхдийнхээ төлөө ажлаасаа гэж сонгосон шүү дээ ард түмэн бидэнд эмнэлэг хэрэгтэй шорон гяндан хэрэггүй ял өгчөөд өршөөгөөд байх юм чинь сайн сайхан бүхэн дэлгэрэх болтугай
2013-10-10
иргэн:
Интермэд эмнэлгийнхэнд амжилт хүсье Ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө төр засгаас илүү санаа тавьж байгаад талархая.УИХ-ын эмэгтэй гишүүдэд хувийн эмнэлэг ямар хамаа байнаа бэлэн баригдсан ТТАХНЭ-ийн эмнэлэгийн барилгыг ард түмэндээ авч үлдэж чадаагүй байж нэг мундаг ард түмнийхээ төлөө санаа зовдог хүмүүс ичээсээ улсынхаа эмнэлгийн үйл ажиллагаатай ингэж очиж танилцдаг билүү наад MCS чинь та нар очсон очоогүй мундаг юм хийдэг хүмүүс
2013-10-10
demjij bn:
Yagaad humuu singej ih muulaad bgaag oilgohgui bn.... Uls orond chin yadaj neg ch hund heregtsee zuil hiij bn shuu dee!!!! Ene hotoor chin duuren bar, show tsengeenii gazar... delguur horshoo geed zuvhun mungu hiihees oor hend ch hereggui gazruud ih bolood bhad... gants unetei menelg barigdlaa gehed durtai humuus ni iim tsuuhun bh gej.... Ene ulsad uneheer jishig jishee bolchihoor gazar emnelgiin salbart neg ch bhgui bn shuu dee.... Unetei jijig ch gesen neg iim gazar bval busad huviin geltgui ulsiin emnelg salbaruud uursdiin standartaa deeshluulj ursulduung hol niitsuulen orno bh.... tegseneer ch chanar ni iluu saijrah yum bishuu... Za yaduuchuudad zoriulaagui ene ter gej yariad ch hereggui... ta yaduuchuudad yu hiij bgain????? busdiig shuumjleheesee umnu uursdiiguu harsan ni deer shuu dee... niigmiid dood davharga medeej hotsrogdono tegehdee.... bodood uzdee ulsiin emnelgiin chanar saijrahad ter yaduu humuusiin avch bga uilchilgee ni saijrana shuu dee.... UNeheer sain emenelg bolj bval bolj bn!!!! demjij bn!!! yagaad iim yum manai ulsad bj bolohgui gej??? bid neg negniigaa demjih heregtei bh gej bodoj bn... hiij chadahgui bol yamar bidnii mongoor hiisen bish... oorsdoo l hug shatna biz.... chadval bidend l sain yum boloh ni!!!
2013-09-25
monh:
битгий хүн доромжилоод бай чи тэнэг минь? хувийн юмаа өөрийгөө болгох ядцан битгий горьд .чамайг бодоход юм хийж байна.атаархаад үхэх нь
2013-09-25
11111111:
Сонгдо Ёнсей шиг л болохгүй байх хэрэгтэй.Тэр Сонгдо бол үнэн бүтэхгүй.Жинхэнэ худлаа шулаачид.Бөөн сүр хий худлаа маягаас цаашгүй.Үнэ гэж тэнгэрт хадсан дээр нь хүнд үнэхээр анхаарал тавина энэ тэр бол байх ч үгүй.Мөнгөтэй л бол тэгээд л хөдлөнө.Мөнгө муухан бол цаашаа гар л гэдэг газар байна лээ дээ.
2013-09-25
Zochin:
Hamiig hund surtal, avilgal avtsan salbar!! Eruul mendiin daatgal togtmol tuluud yavdag hun, emchilgee avah gej olon udor gazar gazariin uud sahina, tegeed hundevter hun bol emchilgee avch chadahgui emlegiin uuden deer uud bolno...
2013-09-25
1111:
Наад УИХ-ын гишүүд чинь үнэхээр ард түмнийхээ төлөө гэж байгаа бол сайн л байна. Үнэн чанартаа наад хэдэн гишүүд чинь ядарсан ард түмнийг доромжилж байгаа шүү дээ. Наад эмнэлэгийг чинь санхүүжилсэн газаруудын төлөөлөл нь УИХ-д бүгд л сууж байгаа. Сонгодоо шиг л болно шүү дээ . Тэрний оронд улсын болон аймаг сумынхаа эмнэлэгийг ажлыг сайжруулах хэрэгтэй . Тоног төхөөрөмж авч өгөх хэрэгтэй .УИХ-д ард түмнийг төлөөлж байж хувийн хэдэн компанийн барьж байгаа барилгыг үзээд худлаа ярьж байгаадаа ичээч ээ та нар
2013-09-25
zochin:
ene maluud uursduu xiisen yum shig.Eniig muusain xuviin kompany ad shoo uzegdej xiisen shuudee.Udur shunguu xudulmurluj tatvar tulj buteen baiguulalt xiideg xuuvin sektoraa demjix xuuli erz zuig ni ta nar demjeed ug.Zugee bitgii ene tenduur donshuuchil.Zugeer demjeed ug balaainuudaa.
2013-09-25
Оюун:
Эмэгтэй гүшүүдэд баяр хүргэе мундаг байнаа та хэд л эмнэлэг сургууль цэцэрлэг нийгмийн тал дээр анхаарахгүй бол эрэгтэйчүүд ч дээ мөнгө ярьж өөрсдийнхөө кармаанийг л эмчлэх юм боддог улс, Амжилт хүсье. Улс шиг улс эмнэлэг шиг эмнэлэгтэй баймаар байна, Удвал тэнэг авгайг зайлуулаад мэргэжлийн сайд тавиачээ,
2013-09-25
Ogy (cockroachnii naiz):
мөнгөтэй хүмүүсийн гадаадад очиж үрдэг мөнгийг энд нь аваад тэрүүгээр нь тэнд ажиллаж байгаа олон эмч, сувилагч, асрагч, бусад ажилтан сайн цалин авч, эмнэлэг нь төрд татвараа өгсөнөөр нийтийн сургууль, эмнэлэгийн төсөв бүрдүүлэхэд нэмэр болно. иймийн тул шинэ эмнэлэг нээж буй та бүхэн минь тэр гадагшаа хүргэж төлдөг мөнгийг эндээ авах хэмжээний чанартай үйлчилгээ л үзүүлээрэй. амжилт хүье.
2013-09-25
irgen:
Mungutei humuusiin l emneleg barigdaad b.na daa zailuul
2013-09-25
11111:
MCS barisan
2013-09-25
poim:
demjij bnaa.uchirgui tom emneleg demii,tomroh tusmaa uilchilgee n muudna.harin iimeerhuu tom bish,chanartai emneleguud olon barigdaasai.Unegui emneleg gej haana baihav dee
2013-09-25
unshsan:
Huviin emnelegt ih hurliin gishuud shalgaj ochij yaagad um boloo?Tor chin uls orondoo 1 shine emneleg barij chadah bolomjgui umuu erhgui umuu ? Er ne tor yamar heregtei um be , huviin heden bayan kompaniud baihad?
2013-09-25
irgen:
deerehed nemj helehed huuviin compani huviin emneleg baiguulj baihad ih hurliinhand ba turd ter dundaa ene bayansengeed yamar hamaa bainaa JiguurGrandaas heden tugrug avch surtachilj baigaa yum baihdaa hiih ajilaa olj yadsan gudamlnii haltar avgai
2013-09-24
irgen:
Jiriin irgeded zoriulaagui avilgachid zoriulsan emneleg baiguulchihaad yundn hoortsoglood baigaa yum bee? jiriin irged hugshchuuliig unegui emchilehguigees hoish bidend yamar pad bainaa. Grandmed emnelegt eejiigee uduriin 50 garan myangan tugrug uguj 2 doloo honog hevtuulsen bolovch hudlaa onoshilj deerdeh bish dordoj garsan daa 2 jiliin umnu.
2013-09-24
solo:
30 emch gene uu baga bish gej uu
2013-09-24
zochin:
76 g end emchluulj ulsiin munguu hemnii
2013-09-24
durgui:
I hate BAyanselenge, esgii hiih gazar nohoi hereggui gegcgeer uy oilgodog gej ungej yavdgiin bowl door.
2013-09-24
Irgen:
90 Hunii ortoi hybiin emnelegt Heden hun hebteh be?hen Mungutei ni hebteh iim emnelegt yaduuchuud emchluulj chdahui.teged ch mongold 3 Sayn hun amidradag!habdariin ,gemtliin emnelegt ni 200 Hurehui ortoi,Huduunii hun Orgui bytsaj ochood Uhdeg! Hudlaa Barih dysaadagui emnelegt Show hiigeed bAi!ard tumnii tsalin hed Bolson bilee?heden bAyachuuddaa uilchleh um bhdaa ha ha h
2013-09-24
otgon:
90 hun hevtej emchluulne gevel tiim tom bishl yum bnadaa,tsaashdaa olon uvchtun emchluulj bolohuits tom emnelegtei boloh boltugai
2013-09-24
UURSDUU EMCHLUULTSGEE AIN:
Odontuya,Batchimeg,Bayanselenge nariin Mongolchuudaas muugaaraa shalgarsan shoouchid uursduu naad emnelegtee emchluultsgee ain.Daraa ni uls turchdiig gadaadad emchluuleh baitugai dotooddoo zuvhen todorhoi emnelegt emchluuldeg huuli batluulchih.Tegsen hoino chini unemshie.Humuusiig buur teneg gej bodsoor baigaad terendee uursduu unemshchihsen amidralaas tasarsan adgiin yumuud.Ter apparat tonog tuhuuremjiin chini ard humuus suuudag.Ter ni nuguuh l medleggui, huuchinsag, chadvargui tom tom tsol hergemtei Mongol doktor proffesuud baina.Tegeed ch olon ulsiin standartad niitssen gedeg loosuutai. Mongolchuud bugd hudalch, hulgaich, zalhuu,ataarhuu,amar hyalbar mungu huutsulddeg.
2013-09-24
Irgen:
Neg ch gesen undesnii hurungu oruulagchtai sain emnelegtei bolj baigaad irgenii huvid bayartai baina. Amjilt husie.
2013-09-24
MONGOL:
munguni tuluul hiij baigaa emneleg chanar ni gadni hemjeend hureh boltol olon mongoloo burhani orond bitgii ilgeegeerei dee um maani badmi hum
2013-09-24