Мөнгө угаахтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх сургалт болж байна

img

Мөнгө угаахтай тэмцэх Ази Номхон далайн бүсийн байгууллага, Евро-Азийн бүсийн байгууллагын хамтарсан типологийн хуралдаан болон мөнгө угаахтай тэмцэх чадавхийг бэхжүүлэх сургалт өчигдрөөс эхэлжээ. Энэ сарын 27-ныг хүртэл зохион байгуулагдах энэ удаагийн типологийн хуралдааны нэг онцлог нь Ази Номхон далайн бүсийн байгууллага, Евроазийн бүсийн байгууллага хамтран хуралдаж байгаа аж.

Монгол Улс анх удаагаа мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр олон улсын томоохон хуралдааныг нутагтаа зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү хуралдаанд Мөнгө угаахтай тэмцэх Ази Номхон далайн бүсийн байгууллага, Евро-Азийн бүсийн байгууллагын гишүүн орнуудаас нийт 250 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. Мөн Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын байгууллага /FATF/, Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг найман байгууллага ажиглагчаар оролцож буй юм байна.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

qwertyio:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-09-24