Монгол туургатны хүүхдийн наадам өндөрлөлөө
Олон улсын хүүхдийн Найрамдал зусланд таван хоног үргэлжилсэн Монгол туургатны олон улсын хүүхдийн IV их наадам амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн наадамд Монгол, ОХУ, Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ны нийт 350 гаруй тамирчин өрсөлдсөн юм. Хүүхдүүд жүдо, бокс, чөлөөт бөх, байт харваа, шатар, хөнгөн атлетик, волейбол, болон ширээний теннис зэрэг спортын төрлөөр өрсөлджээ. Монгол туургатны олон улсын хүүхдийн V наадам ирэх 2014 онд БНХАУ-ын Нанжин хотод болох аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ