С.Чинзориг, Н.Төмөрхүү нар Үндсэн хуулийн цэцэд ханджээ
УИХ-ын 2012 оны сонгуулийн аравдугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нар Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Учир нь АН-аас нэр дэвшигч Д.Зоригт, Г.Батхүү нарыг УИХ-д өргөн мэдүүлэхдээ Сонгуулийн ерөнхий хороо Үндсэн хууль зөрчсөн хэмээн тэд үзэж байгаа аж. Энэ талаар С.Чинзориг нэгэн хэвлэлд ярихдаа “АН, Г.Батхүү, Д.Зоригт нар иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд ноцтой, бүдүүлгээр халдаж, ардчиллын түүхэнд хар толбо үлдээлээ. Н.Төмөрхүү, С.Чинзориг нар насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд оролцуулсан гэж Хан-Уул дүүргийн шүүх ч, Өвөрхангай аймгийн шүүх ч буруутгасан. Гэхдээ хэргийн эзэн гэж буруутгасан Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын хэнийг нь ч шүүх хуралд хариуцагчаар оролцуулаагүй. Дандаа бид хоёрт мэдэгдэлгүйгээр шүүх хурал явуулаад, нэг шүүгч “Н.Төмөрхүү, С.Чинзориг хоёр хууль зөрчсөн байна” гэж шийдвэр гаргаад байсан. Тиймээс бид өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн цэцэд хандсан” хэмээн ярьжээ.
Б.Цэрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ