С.Баярын гадаадад гарах эрхийг хязгаарлаагүй гэнэ

img

Өчигдөр зарим цахим сайтуудаар МАН-ын дарга, Ерөнхий сайд асан С.Баярыг гадаад улс руу гарах эрхийг нь хязгаарласан тухай мэдээлэл цацагдсан билээ. Энэ асуудлаар МАН-ын хэвлэлийн хэлтэсээс тайлбар ирлээ.

Уг тайлбарт “С.Баяр  сүүлийн хэдэн өдрүүдэд Хөвсгөл аймагт байж байгаад уржигдар Улаанбаатарт ирсэн. Үүнтэй холбогдуулан зарим хэвлэл мэдээллээр С.Баярыг гадаадад гарах эрхийг хязгаарласан гэх мэдээлэл цацагдсан байна. Гэвч түүнийг одоогоор хууль хяналтын байгууллагаас шалгаж байцаасан зүйл одоогоор байхгүй. С.Баяр аравдугаар сард болох намынхаа Их хуралд оролцох хүртлээ эх орондоо байхаар төлөвлөсөн байгаа” гэжээ.

Б.Цэрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
bayarig barij horih heregtei.oyu tolgoin muu geree,7sar 1,avilgaliig tsetsegjuulsen,eh ornoo hudaldsan
2013-09-24