“Сандэй” худалдааны төвийн галын хэргийг хаажээ
Өнгөрсөн сарын 30-нд “Сандэй” худалдааны төвийн долоон давхарын цайны газарт гал гарч, дээврийн хэсэг шатсан хэрэг гарсан билээ. Гал гарсан шалтгаан нөхцлийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс шалгаж, эцэслэн тогтоожээ. Тэгвэл тус галыг хэн нэгний санамсар болгоомжгүйгээс, хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчсөнөөс буюу ахуйн гаралтай гэж үзэж, хэргийг хаажээ.
Харин гал алдсан буюу халуун тогоог салгалгүй орхисон ажилчдад Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ