Насанд хүрэгчдийн 2013 оны боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 64 кг-ийн жинд Монгол Улсыг төлөөлөн оролцох эрхийг Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ авлаа.
Хэдийгээр Монгол Улсын шигшээ багийг бүрдүүлэх дүрмээр бол Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тамирчин Дэлхийн аваргад оролцох эрхтэй байдаг ч Монголын боксын холбооноос Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, З.Энхзориг /2013 оны УАШТ-д түрүүлсэн/ нарын дунд сорил явуулж, хэн ялсныг нь ДАШТ-д оролцуулахаар шийдвэрлээд байсан юм. У.Мөнх-Эрдэнэ сорил хийхгүй хэмээн хэвлэлийн хурал хийж байсан ч сорил хийх хугацааг хойшлуулснаар зөвшөөрч, дөнгөж сая Орхон аймагт болсон халз тулаанд ялалт байгууллаа.
Хоёр жил тутамд болдог сонирхогчдын боксын ДАШТ энэ жил Казахстаны Алматы хотноо аравдугаар сарын 11-27-нд болох юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ