Хийн буугаар айлган сүрдүүлжээ
Хан-Уул дүүргийн 3-р хорооны зам дээр иргэн О-г зогсож байхад нь үл таних соната автомашинтай хүн над руу хийн буу гаргаж айлган сүрдүүлээд зугтаалаа гэсэн мэдээлэл цагдаагийн албанд иржээ. Мэдээллийн дагуу цагдаагийн албан хаагчид шуурхай эрэн сурвалжлахад “Илд бамбай” харуул хамгаалалтын албанд ажилтай 51 настай эрэгтэй Б гэдэг нь тогтоогджээ. Тэрбээр ХБНГУ-д үйлдвэрлэсэн “WALTHER” хийн буу гаргаж танхайрсныг тус дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байна.
Мөн Чингэлтэй дүүргийн 2-р хороонд автомашин шүргэлцснээс болж маргалдахад иргэн 21 настай эрэгтэй Т-г, ”Media Tech” ХХК-нд хамгаалагч ажилтай 32 настай эрэгтэй С хийн буугаар сүрдүүлжээ. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ