Автомашинаасаа 10 сая төгрөг алджээ
Энэ сарын 20-нд нийслэлийн Баянзүрх дүүргийн 12-р хороонд автомашинаасаа 10 сая төгрөг хулгайд алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, “МТ” ШТС-ын зүүн талын автомашины зогсоолд тавигдсан “Land-80” автомашинаас хар өнгийн цүнхтэй бэлэн биет 10.000.000 төгрөг алдагдсан байна. Сэжигтнийг одоогоор эрэн сурвалжилж байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст хавтаст хэрэг нээн шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ