Ч.Гансүхийн хоёр хүүд эрүүгийн хэрэг үүсгэжээ
Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүхийн өмгөөлөгч А.Ундрах, П.Гансүх нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Учир нь Ч.Гансүхийг хууль бусаар хөрөнгөжсөн, мөнгө угаасан, авлига хээл хахууль авахыг завдсан, эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр буруутгаад байгаа юм.
Тэгвэл түүний өмгөөлөгч нар мэдэгдэхдээ “Ч.Гансүхэд мөрдийн байцаалтын явцад тулгаад буй 17 тэрбум төгрөг, нууц амрагийнх нь дансанд байсан гэх таван тэрбум төгрөгийн хэрэг нь ор үндэслэлгүй мэдээлэл. Уг мэдээллийг анх ямар хүн гаргасан нь тодорхойгүй байгаа” гэв.
Мөн Ч.Гансүхийн хэрэгт түүний хоёр хүүхдийг сэжигтнээр татаж, эрүүгийн хэрэг үүсгээд байгааг дуулгав.
Б.Цэрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ