Үндэсний сургагч бэлтгэх дөрөв дэх ээлжийн сургалт эхэллээ

ССАЖЯ, Монголын Үндэсний Музей, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс хамтран зохион байгуулж буй энэ сургалт нь үндэсний сургагч бэлтгэх дөрвөн цуврал сургалтын гуравдахь нь юм. Энэхүү сургалтыг Бүгд Найрамдах Чех улсын Соёлын яамны музей ба галлерей, соёлын хөдлөх өвийг хамгаалах газрын дарга асан, ЮНЕСКО-гийн сургагч багш Павел Жирасек удирдан явуулах аж.
Тус сургалтад музей болон соёлын салбарын 20 мэргэжилтэн хамрагдаж байгаа бөгөөд музейн эд зүйлсийн хулгай, гэнэтийн халдлага, байгалийн нөхцөл байдлаас үүсэх эрсдэлээс хэрхэн сэргийлж, хамгаалах талаар номын дуу сонсох юм.
Сургалтыг дүүргэсэн үндэсний сургагч нар энэ ондоо багтаан хөдөө орон нутагт очиж мэдсэн сурсанаа бусаддаа түгээнэ. Ингэхдээ 21 аймгийг бүсчилэн хувааж, дөрвөн сургалтыг зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа аж.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ