“Таван толгой”-н нүүрсний үнэ 15 мянгад хүрчээ
Уул уурхайн "Таван толгой” компани дотоодын аж ахуйн нэгж, иргэдэд нийлүүлдэг нүүрсний нэг тонн тутмын үнээ нэмэгдүүлж, 15 мянган төгрөг болгожээ. Өмнө нь тус компани нэг тонн тутмыг нь 8000 төгрөгөөр үнэлж, дотооддоо нийлүүлдэг байсан гэнэ.
Тус компанийн удирдлагууд нүүрсний үнэ нэмэх болсон шалтгаанаа тайлбарлахдаа “Дэлхийн зах зээлд нүүрсний ханш унаж, гадаадад борлуулах нүүрсний хэмжээ багассан. Тиймээс дотооддоо нийлүүлэх нүүрсний үнээ нэмж байгаа” хэмээн тайлбарлажээ.
Б.Цэрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ