Хүний аминд хүрсэн цагдаа нарыг шалгаж байна
Өнгөрсөн мягмар гарагт Дарь-Эхийн Ганц худгийн автобусны буудал дээр Замын цагдаагийн газрын хамгаалалтын тусгай тасгийн цагдаа болох н.Түмэн-Өлзий, н.Батдэлгэр нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож, хоёр хүнийг автомашинаар дайрсан хэрэг гарсан.
Тэдэнд дайруулсан хоёр иргэний нэг нь газар дээрээ нас барж, нөгөө нь ГССҮТ-д хүргэгдэн өдгөө биеийн байдал нь маш хүнд байгаа аж.
Харин хүний эрүүл мэнд, амь насанд хүрсэн цагдаагийн албан хаагчдад Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ