Нүүрэндээ баг зүүсэн этгээд дэлгүүр дээрэмджээ
Энэ сарын 18-нд Чингэлтэй дүүргийн 4-р хороонд байрлах “ТОЛЛА” хүнсний дэлгүүрт дээрмийн хэрэг гарчээ. Тодруулбал, тус дэлгүүрт нүүрэндээ баг зүүсэн буутай этгээд орж ирэн худалдагч ажилтай Т-ыг айлган сүрдүүлж хийн буугаар хоёр удаа буудаж орлогын мөнгийг дээрэмдсэн байна. Хэргийг 33 настай эрэгтэй Э үйлдсэн нь тогтоогдсон байна. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ