АТМ-ийг эвдэж мөнгө авахыг завджээ
Энэ сарын 17-нд Сонгино хайрхан дүүргийн 14–р хорооны Цамбагарав худалдааны төвд байрлах Голомт банкны үүдний АТМ-ийг байрнаас нь хөдөлгөж, нүүрний тагийг онгойлгон мөнгө хулгайлахыг завдсан хэрэг гарчээ. Уг хэргийг 24 настай эрэгтэй Г үйлдсэн нь тогтоодсон бөгөөд хэргийг тус дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ