Хүзүүг нь хүйтэн мэсээр гэмтээн, дээрэмджээ
Энэ сарын 17-нд Баянзүрх дүүргийн 22-хорооны гудамжинд Дорноговь аймгийн харъяат 35 настай эрэгтэй А-г согтууруулах ундаа хэрэглэсэн үед нь 22 настай эрэгтэй Б дээрэмджээ. Тэрбээр иргэн А-г үл ялих зүйлээр шалтаглан хүзүүг нь хүйтэн мэсээр гэмтээн, мөнгөн гинж, монетон бөгжийг нь дээрэмдсэн байна. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ