Их хэмжээний тэсрэх бодис тээвэрлэн оруулж иржээ
Энэ сарын 17-18-нд шилжих шөнө Улаанбаатар төмөр замын Толгойт өртөөний ачих, буулгах хэсэгт вагоноос химийн бодис буулгаж, ачааны хоёр авто машинд тээвэрлэхийг завдсан хэрэг гарчээ.
.
Уг мэдээллийг иргэд Нийслэлийн онцгой байдлын газарт мэдэгдсэн байна. Мэдээллийн дагуу тус албаны алба хаагчид хэргийн газар очиж шалгахад их хэмжээний тэсрэх бодис тээвэрлэхийг завдсан нь илэрсэн байна.
.
Тодруулбал, уул уурхайн тэсэлгээний материал үйлдвэрлэхэд хэрэглэдэг 138 тонн түүхий эдийг ОХУ-аас төмөр замаар тээвэрлэн оруулж ирсэн нь тогтоогджээ. Уг хэргийг холбогдох албаныхан ажлын хэсэг гарган шалгаж байгаа аж.
Б.Цэрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ