Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирлыг ажлаас нь түдгэлзүүлжээ

img

ХААИС-ийн захирал асан Б.Бямбаа өдгөө АТГ-т шалгагдаж байгаа билээ. Тэрбээр Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан юм.

Харин түүнийг өдгөө “Ариун ар” ХХК-тай хуйвалдан ХААИС-ийн харъяа газар дээр Олон улсын хэл судлалын төв барьсан нэрийдлээр 741 сая төгрөгийг албан тушаалаа урвуулан ашиглаж завшсан, Монгол гэрийг хөгжүүлэх үндэсний төвийн тэргүүн Л.Ганбаатартай гэрээ байгуулж 108 сая төгрөгөөр нэг монгол гэр худалдан авсан гэх мэт үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Иймд Улсын мөрдөн байцаах газар, Нийслэлийн прокурорын газрын тогтоолын дагуу өнгөрсөн мягмар гаригаас Б.Бямбааг тус албан тушаалаас нь түдгэлзүүлсэн байна.

Б.Цэрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zzzz:
nugel nudeeree garna gej baidag daa.
2013-09-19