Ц.Оюунгэрэл Хүннүгийн үетэй холбогдох булштай танилцана
Өнөөдөр 9.30 цагт Ц.Оюунгэрэл сайд Баянхошууны Зүүн салаа орчмоос олдсон Хүннүгийн үетэй холбогдох булш бүхий оршуулгын цогцолбортой газар дээр нь очиж танилцана.
.
Уг Хүннүгийн үетэй холбогдох 20 гаруй булш бүхий оршуулгын цогцолбор нь өнгөрсөн хавар малталгаар олдсон бөгөөд газар дор байгаа өвийг бүртгэн судлаж, тухайн нийгмийн зан үйл соёл, аж байдал хэрхэн байсан талаарх нууцад нэвтэрч болох гэнэ.
.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ