Улаанбаатарт 12 хэм дулаан байна
Өнөөдөр зүүн зүгийн нутгаар хур тунадас орж, нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна. Зүүн зүгийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн ихэнх нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 8-13 хэм, говийн бүсийн өмнөд хэсгээр 18-23 хэм бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.
Харин Улаанбаатарт үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 11-13 хэм дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ