С.Тунгалагийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга асан С.Тунгалагт холбогдох шүүх хурал өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцсэн билээ. Хуралдаанаар түүний гэм буруутай нь тогтоогдохгүй байна хэмээн хэргийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. Шүүхээс гаргасан уг шийдвэрийг улсын яллагч хүлээн зөвшөөрөхгүй хэмээн үзэж эсэргүүцэл бичин Нийслэлийн шүүхэд хандсан байна.
Харин өчигдөр эл хэргийг шүүх хурал Нийслэлийн шүүхэд болж, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгожээ. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн даатгалын сангаас их хэмжээний мөнгө идсэн С.Тунгалагийг шүүх буруутай хэмээн үзэж, хэргийг дахин нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна.
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга асан С.Тунгалаг өвчтөний хуурамч түүх бичиж, санхүүгийн баримт бүрдүүлэх замаар Эрүүл мэндийн даатгалын сангаас их хэмжээний мөнгө завшсан гэх үндэслэлээр гурав дахь жилдээ шалгагдаж байгаа юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ