С.Молор-Эрдэнэ лекц уншина

img

Доктор С.Молор-Эрдэнэ өөрийн бэлтгэсэн 25 лекцийг таван багц болгон ангилж, үзэгч, сонсогчдын хүсэлтээр унших гэж байна. Ингэхдээ дэлхийн мэдлэгийг өнөөгийн Монголын байдалтай жишиж ярилцах ба зарим сэдвүүдээр гаргалгаа гаргаж дүгнэлт хийснээ танилцуулах аж.

Лекцүүд би хэн бэ,  нийгэм, улс төр, эдийн засаг гэж юу болох талаар болон соёлын тухай сэдвийн дор өрнөх юм байна. Тэрээр лекцүүддээ дэлхийн томоохон их сургуулиудын лекцээс оруулсан бөгөөд дэлхийн нэртэй танин мэдэхүйн, хүмүүнлэгийн судлаачдын номуудыг ашигласан. Мөн энэ үйл ажиллагаагаа хүмүүсийн хүсэлтээр хийж буй тухайгаа ярьсан.

Түүний лекцийн  бүртгэл энэ сарын 15-25-ны өдрүүдэд явагдах бөгөөд бүртгэл дууссаны дараагаас долоо хоног бүрийн бямба гарагт болох юм. Лекц тус бүрийн тасалбарын үнэ 20 мянган төгрөг байх аж.

Б.Буд  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Болороо:
25 с өмнө бүртгүүлж амсангүй яахуу
2013-09-26