Хорих ангийн нийгмийн ажилтнууд номын дуу сонсож байна

img

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны нийгмийн ахлах ажилтан, нийгмийн ажилтнуудын нэгдсэн сургалт   өчигдөр эхэлжээ. Энэ сарын 20-ныг хүртэл үргэлжлэх уг сургалтыг  ШШГЕГ-т зохион байгуулж байгаа бөгөөд нийгмийн ажилтны мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой гэнэ. Тус сургалтад 60 гаруй нийгмийн ажилтан хамрагдаж,  өөрсдийн үйл ажиллагааны онцлог, арга барилын талаар харилцан туршлага солилцож, цаашдын чиг хандлагыг тодорхойлох зорилт тавин ажиллаж байгаа юм байна.

Сургалтын хөтөлбөрийг Каритас-Чех байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй нийгмийн ажилтныг чадавхижуулах төслийн хүрээнд Монгол Улсын боловсролын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Нийгмийн ажлын тэнхмийн багш нартай хамтран боловсруулж , онол, арга зүй хосолсон сургалтыг явуулж байгаагаараа онцлог бөгөөд сургалтад хамрагдсан нийгмийн ажилтнуудад сургалтын гэрчилгээ олгох аж.

Хүмүүжигчдийг хорих ял эдлэх хугацаанд нь тэдний зан үйлийг өөрчлөхөд чиглэгпсэн нөлөөллийн сургалтууд явагдахаас гадна сэтгэл зүйн зөвөлгөө өгөх, нийгэмд бие даан амьдрахад нь шаардлагатай мэдээ мэдээллээр хангаж, нийгэмшихэд нь дэмжлэг үзүүлэх ажлыг тухайн хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны  нийгмийн ажилтнууд зохион байгуулдаг ажээ.

Б.Цэрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ