Хүчирхийлэлийг бууруулахад эрчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ
Өнөөдөр Бишрэлт зочид буудлын хурлын танхимд эрэгтэйчүүдийн төлөө ажилладаг төр болон төрийн бус байгууллагын төлөөллүүдэд зориулсан “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх болон жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулахад эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалтыг болж байна. Сургалтыг НҮБ-ын ХАС-ын дэмжлэгтэйгээр МУЗГ, Жендэрийн Үндэсний хороо зохион байгуулж байгаа бөгөөд “Эрчүүд - эрүүл гэр бүл төв” ТББ, “Зохистой хөгжлийн жендэр” төв, “Хүний эрх - хөгжил” төв тус тус хамтран ажиллаж байгаа аж.
.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн мэдлэг болон жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд эрэгтэйчүүдийн зөв ойлголт, эерэг хандлагыг төлөвшүүлэх, тэдний оролцоог нэмэгдүүлэхэд нэгдсэн мэдээллээр хангах зорилготой аж. Сургалтаар ЖҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга М.Болормаа, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хөтөлбөрийн менежер М.Мөнхсаруул, Австралийн сайн дурын ажилтан, жендэрийн мэргэжилтэн Роземари Хантер, “Эрчүүд-эрүүл гэр бүл” төв ТББ-ын зохицуулагч М.Цасчихэр, Монголын эрэгтэйчүүдийн холбооны сэтгэл зүйч , Б.Нямцэцэг нар илтгэл тавьж хэлэлцүүлэх юм байна.
.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ