“Монгол туургатан” хүүхдийн наадам өнөөдөр эхлэнэ
“Монгол туургатан” хүүхдийн урлагийн уламжлалт 4-р наадам өнөөдөр нээлтээ хийнэ. Монгол улсын Засгийн газрын ивээл дор зохион байгуулж буй уг наадам энэ сарын 22-ныг хүртэл үргэлжлэх аж. Уг наадам нь хүүхэд, өсвөр үеийнхэнд Монгол туургатны соёл урлагийн их өв санг танилцуулах, сурталчлах, эзэмшүүлэх, тэдний авьяас чадварыг хөгжүүлэх, улс үндэстний хүүхэд, багачуудын найрамдал нөхөрлөлийг бэхжүүлж, үндэсний соёл, зан заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой аж. Наадамд Монгол улс, БНХАУ-ын Өвөрмонголын болон Шинжан Уйгарын Өөртөө Засах Орон, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Саха улс, Эрхүү мужийн тойргийн авьяаслаг хүүхэд багачууд оролцон хамтарсан тоглолт зохион байгуулах ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ